Киног үзсэн хүн хэдэн төгрөгөөр, ямар хугацаанд хийсэн бэ гэж бус, хэр бүтээл болж вэ гэж л дүгнэдэг.

2010-12-29

Доржийн Золбаяр /Кино найруулагч/




1972 оны 7 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол

1990-1994 он           Цагдаагийн Дээд Сургууль. Хуульч/ Командын офицер
1994-1998 он           Кино Урлагийн Дээд Сургууль. Кино найруулагч.

Уран бүтээл

1996 он. “Амур” уран сайхны кино.  Найруулагч.
1998 он. “Нэгэн шөнийн явдал” уран сайхны кино. Найруулагч.
1999 он. “Алуурчин бэлтгэх дамжаа” уран сайхны кино. Продюссер.
2001 он. “Янаг дурлалын дууль” уран сайхны кино. Найруулагч, эвлүүлэгч.
2001 он. “Шар хэвлэл, нөхөд ба дайсан” баримтат кино. Оператор.
2002 он. “Ээждээ л үнсүүлэхсэн” уран сайхны кино. Найруулагч, оператор, эвлүүлэгч.
2002 он. “Шөнө шөнөөсөө ялгаатай юу” уран сайхны кино. Оператор.
2002 он. “Сэргээш-1” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.
2003 он. “Сэргээш-2” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.
2003 он. “Мөргөлийн замд” Монгол-Германы хамтарсан баримтат кино. Оператор.
2005 он. “Сэргээш-3” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.
2005 он. “Усны үнэр” уран сайхны кино. Зохиолч, найруулагч, оператор.
2006 он. “Ийм нэгэн дурлал” уран сайхны кино. Оператор.
2007 он. “Надтай гэрлээч” уран сайхны кино. Оператор.
2008 он. “Үхэж үл болно- Чингис хаан” уран сайхны киноны 1-р найруулагчаар тус тус ажилласан.
Одоогоор ӨМӨЗО-ны “Нүүдэл Соёл” ХХК-тай хамтран бүтээж буй “АРАВТ” төсөл дээр ажиллаж байна.

Шагнал

2005 он. “Усны үнэр” кино зохиолоор “Шинэ алхам” кино зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн.
2007 он. “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр шагнуулсан.

Ном

2006 он. “Шоу бизнесийн хаан- КИНО” шүүмж, нийтлэлийн номыг бичиж хэвлүүлсэн.
2008 он. “Үхэж үл болно- Чингис хаан” уран сайхны киноны “Түүхэн кино- кино түүх” номын редактор.
2010 он. “Кино яръя” нийтлэл, кино боловсролын номыг бичин  хэвлэлтэнд өгөхөөр бэлдэж байна.


1 comment:

  1. Золоо ахад амжилт хүсье. Аравтыг чинь нээлтээ хийнгүүд үзнээ. маш сайн кино болно гэж найдаж байна.

    ReplyDelete